Тус төвөөс гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх ажлын хүрээнд 12 дугаар сарын 22-нд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Фортис эмнэлгийн төлөөлөгчийн газар “Шинон” ХХК-тай “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгууллаа.
Санамж бичгийн дагуу Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчин эмгэгийг эмчлэх зорилгоор эмч, эмнэлгийн мэргэжилтнийг сургаж бэлтгэх, шинэ технологийг нутагшуулах, сургалт, судалгаа, олон улсын хурал зохион байгуулах зэрэг чиглэлээр хамтарч ажиллана.
Фортис эмнэлэг нь эрхтэн шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээг өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг, олон улсын магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллага юм.