ЭМХТ-ийн Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга П.Батчулуун, Монгол Улсын ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхантай уулзалт хийлээ.
Уулзалтаар эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний өнөөгийн байдал, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн асуудлаар санал солилцож цаашид энэ эмчилгээг хэрхэн хөгжүүлэх талаар ярилцлаа.