Saving lives together
Даваа, 6 сар 16, 2025
No Result
View All Result
  • EnglishEnglish
  • Бидний тухай
    • Зорилго, Чиг үүрэг
    • Албаны танилцуулга
    • Эрхтэн шилжүүлэн суулгах багууд
  • Мэдлэг, мэдээлэл
    Азийн эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгийн 18-р их хурал

    Азийн эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгийн 18-р их хурал

    Азийн Эрхтэн шилжүүлэн суулгалтын долоо хоног 2023 олон улсын хурал болж байна

    Азийн Эрхтэн шилжүүлэн суулгалтын долоо хоног 2023 олон улсын хурал болж байна

    Цуврал хичээл зохион байгуулж байна

    Цуврал хичээл зохион байгуулж байна

    Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах багуудын тусламж, үйлчилгээний гүйцэтгэл, үр дүнд үнэлгээ хийж байна

    Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах багуудын тусламж, үйлчилгээний гүйцэтгэл, үр дүнд үнэлгээ хийж байна

    Эрхтэн шилжүүлэн суулгалтын VIII хурал болон “Тархины үхэл тодорхойлох баг чадавхижуулах сургалт боллоо

    Эрхтэн шилжүүлэн суулгалтын VIII хурал болон “Тархины үхэл тодорхойлох баг чадавхижуулах сургалт боллоо

    Trending Tags

    • Мэдлэг
    • Ярилцлага
  • Хууль, Эрх Зүй
  • Гадаад Харилцаа
  • Истанбулын Тунхаглал
  • Донор болох
Home Арга Хэмжээ

ДОНОР/РЕЦИПИЕНТ ХОСЛОЛ, ЭРСДЭЛ БОЛОН АШИГ ТУС, ХАЛДВАР СЭДЭВТ ВЕБИНАР ХУРАЛ

ДОНОР/РЕЦИПИЕНТ ХОСЛОЛ, ЭРСДЭЛ БОЛОН АШИГ ТУС, ХАЛДВАР СЭДЭВТ ВЕБИНАР ХУРАЛ
Share on FacebookShare on Twitter

 

ДОНОР/РЕЦИПИЕНТ ХОСЛОЛ, ЭРСДЭЛ БОЛОН АШИГ ТУС, ХАЛДВАР СЭДЭВТ ВЕБИНАР ХУРАЛ

Хэзээ: Улаанбаатарын цагаар 2021.04.06 21:00

Зохион байгуулагч: Дэлхийн Эрхтэн Шилжүүлэн Суулгах нийгэмлэг (TTS)

ИЛТГЭГЧ:

КАМИЛЭ КОТТОН, MD, FIDSA, FAST

ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН МЭРГЭЖИЛТЭН

ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАЛТ БОЛОН ДАРХЛАА ДАРАНГУЙЛАХ ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ЭМНЭЛЗҮЙН ЭРХЭЛСЭН ЗАХИРАЛ

МАССАЧУСЕТС МУЖИЙН ЭМНЭЛЭГ

БОСТОН ХОТ, МА, АНУ

 

Камиллэ Нелсон Коттон MD8 FIDSA, FAST нь Массачусетс муж, Бостон хот, Харвардын анагаах ухааны сургуулийн Анагаах ухааны дэд профессор, Массачусест мужийн эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгалтын дараах дархлаа дарангуйлах болон халдварт өвчин судлалын эмнэлзүй эрхэлсэн захирал юм. Тэрээр 2012-2018 онд Америкийн Эрхтэн Шилжүүлэн Суулгах Нийгэмлэгийн Халдвартын өвчин судлалын нийгэмлэгийн даргаар, 2007-2013 онд Эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгийн Шилжүүлэн суулгалтын дараах халдварт өвчин судлалын газрын ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байсан. Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа “Цуллаг эрхтэн шилжүүлэн суулгалтын дараах ЦМВ-ийн менежмент” сэдэвт олон улсын удирдамж боловсруулан шинэчлэлтийг хийж “Transplant” сэтгүүлд 2010, 2013, 2018 онуудад хэвлүүлж байв. Тэрээр эрхтэн шилжүүлэн суулгасны дараах халдварт өвчин судлалаар мэргэшсэн анхны Эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгийн зөвлөх юм (2020). Түүний клиник сонирхол нь эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний үед цитомегаловирус, донороос үүдэлтэй халдвар, зооноз, халуун орны өвчлөл зэрэг өвчлөлүүд хэрхэн нөлөөх талаар юм. Тэрээр CDC-ийн Дархлаажуулалтын практик зөвлөх хорооны (ACIP) шинэ гишүүн бөгөөд COVID-19 вакцины талаар үндэсний шийдвэр гаргахад оролцдог.

 

УДИРДАГЧ:

СТЕФАНИ ПАУЧ MD, MS

Анагаах ухааны дэд профессор

ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ХЭЛТЭС

ЭМОРИ ИХ СУРГУУЛИЙН ЭМНЭЛГИЙН СУРГУУЛЬ

АТЛАНТА, ГА, АНУ

Доктор Пауч нь 2007 онд Тэмплийн Их сургуулийн Анагаах ухааны сургуулийн Анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан. Тэрээр Чикагогийн Их Сургуульд дотрын өвчин судлалын чиглэлээр дадлагажигч эмч, резидентураа төгсөж, Кук мужийн Жон Х.Строгерийн эмнэлэгт ерөнхий резидентээр ажиллаж, Колумбын Их сургуулийн Анагаах ухааны төвд халдварт өвчний сургалтанд хамрагджээ. Доктор Паучийн клиник ба судалгааны ажлууд нь цуллаг эрхтэн ба үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээний үед халдварт өвчний хүндрэл бөгөөд эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүсийн олон эмэнд тэсвэртэй Грам сөрөг халдварыг голлон судалдаг.

 

СУРГАЛТЫН ЗОРИЛГО

  1. Донороос үүдэлтэй халдварын цар хүрээ, төрөл
  2. Донор-реципиентийн хувь хүний эрсдэлийн тооцоолол
  3. Донороос үүссэн халдварыг хэрхэн оношлох, мэдээлэх талаар

 

Эх сурвалж: https://tts.org/education/tts-webinars/143-tts/education/tts-webinars/tts-upcoming-webinars/887-isn-tts-webinar-tuesday-april-6-2021-3-00-pm-cest-9-00-am-est-montreal-time

Related Posts

“ДОНОР ТАНД БАЯРЛАЛАА” талархалын өдөрлөг боллоо

“ДОНОР ТАНД БАЯРЛАЛАА” талархалын өдөрлөг боллоо

ЭМХТ-ийн ЭЭЭШСҮАЗА , “Мөнхөд цохилох зүрх” ТББ хамтран “Донор танд баярлалаа” талархалын өдөрлөгийг анх удаа зохион байгуулж байна. Өдөрлөгөөр бусдад...

Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын албан хаагчдад сургалт зохион байгууллаа.

Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын албан хаагчдад сургалт зохион байгууллаа.

Тус төвийн ЭЭЭШСҮАЗА-наас өнөөдөр / 3 дугаар сарын 15 / Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын албан хаагчдад танхим болон цахимаар сургалт...

Зүрх шилжүүлэн суулгах үндэсний багтай уулзлаа

Зүрх шилжүүлэн суулгах үндэсний багтай уулзлаа

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”-ын 2.2.11-д заасан Эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний төв байгуулах ажлын хүрээнд УГТЭ,...

Next Post
АЗИЙН ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ХОЛБООНООС ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

АЗИЙН ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ХОЛБООНООС ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

Цэс

  • Зорилго, Чиг үүрэг
  • Албаны танилцуулга
  • Эрхтэн шилжүүлэн суулгах багууд
  • Хууль, Эрх Зүй
  • Гадаад Харилцаа
  • Истанбулын Тунхаглал

Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Тө

  • Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг
  • Хавдар Судлалын Үндэсний Төв
  • Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Тө

ХОЛБОО БАРИХ

Монгол Улс, Улаанбаатар хот-210648, Ш/Х-187,
Сүхбаатар Дүүрэг, 1-р хороо,
Энхтайвны гудамж-13Б.

И-Мэйл: admin@hdc.gov.mn
Харилцах утас: 976-70110891

Даваа-Баасан: 08.30-17.30
Бямба, Ням: Амрана
Цайны цаг: 12.30-13.30

БИДНИЙ ТУХАЙ

  • Зорилго, Чиг үүрэг
  • Албаны танилцуулга
  • Эрхтэн шилжүүлэн суулгах багууд
  • Холбоо барих

БУСАД ЦЭС

  • Гадаад Харилцаа
  • Истанбулын Тунхаглал
  • Хууль, Эрх Зүй

© 2021 Mongolian organ transplantation organization

No Result
View All Result
  • Бидний тухай
    • Зорилго, Чиг үүрэг
    • Албаны танилцуулга
    • Эрхтэн шилжүүлэн суулгах багууд
  • Мэдлэг, мэдээлэл
  • Хууль, Эрх Зүй
  • Гадаад Харилцаа
  • Истанбулын Тунхаглал
  • Донор болох

© 2021 Mongolian organ transplantation organization