Saving lives together
Ням, 6 сар 15, 2025
No Result
View All Result
  • EnglishEnglish
  • Бидний тухай
    • Зорилго, Чиг үүрэг
    • Албаны танилцуулга
    • Эрхтэн шилжүүлэн суулгах багууд
  • Мэдлэг, мэдээлэл
    Азийн эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгийн 18-р их хурал

    Азийн эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгийн 18-р их хурал

    Азийн Эрхтэн шилжүүлэн суулгалтын долоо хоног 2023 олон улсын хурал болж байна

    Азийн Эрхтэн шилжүүлэн суулгалтын долоо хоног 2023 олон улсын хурал болж байна

    Цуврал хичээл зохион байгуулж байна

    Цуврал хичээл зохион байгуулж байна

    Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах багуудын тусламж, үйлчилгээний гүйцэтгэл, үр дүнд үнэлгээ хийж байна

    Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах багуудын тусламж, үйлчилгээний гүйцэтгэл, үр дүнд үнэлгээ хийж байна

    Эрхтэн шилжүүлэн суулгалтын VIII хурал болон “Тархины үхэл тодорхойлох баг чадавхижуулах сургалт боллоо

    Эрхтэн шилжүүлэн суулгалтын VIII хурал болон “Тархины үхэл тодорхойлох баг чадавхижуулах сургалт боллоо

    Trending Tags

    • Мэдлэг
    • Ярилцлага
  • Хууль, Эрх Зүй
  • Гадаад Харилцаа
  • Истанбулын Тунхаглал
  • Донор болох
Home Арга Хэмжээ

“ДОНОР ТАНД БАЯРЛАЛАА” талархалын өдөрлөг боллоо

“ДОНОР ТАНД БАЯРЛАЛАА” талархалын өдөрлөг боллоо
Share on FacebookShare on Twitter

ЭМХТ-ийн ЭЭЭШСҮАЗА , “Мөнхөд цохилох зүрх” ТББ хамтран “Донор танд баярлалаа” талархалын өдөрлөгийг анх удаа зохион байгуулж байна. Өдөрлөгөөр бусдад амьдрал бэлэглэсэн доноруудаа алдаршуулан талархал илэрхийлэх, донорын үйл ажиллагааг сурталчилах, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийх зэрэг ажлууд зохион байгуулагдлаа.

Тус өдөрлөгт амьд болон амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгуулсан болон Донор болсон 150 орчим хүн хүрэлцэн ирж эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний дараах амьдралын чанарын талаар ярьж, амьдрал бэлэглэсэн донор, эмч, эмнэлгийн мэргэжлтнүүддээ талархал илэрхийллээ. Мөн энэ үеэр тус төвийн ЭЭЭШСҮАЗА-ны дарга Төрийн соёрлхолт, Хүний гавьяат эмч П.Батчулуун бусдад амьдрал бэлэглэсэн Тархины үхэлтэй доноруудыг дурсан  нэг минут босож зогсохыг хүссэн бөгөөд нийт Донорууддаа мэхийн  талархалаа илэрхийлсэн билээ.

Энэхүү эмчилгээний тусламжтайгаар амь нас нь аврагдсан иргэд, тэдний гэр бүлийн зүгээс эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, донорууд, тэдгээрийн гэр бүлд талархлаа илэрхийлэх өдрийг тогтмол тэмдэглэж байхаар санал дэвшүүлж дэмжигдлээ.

Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний болон Донорын талаар та бүхэнд цухас мэдээлэл хүргэе.

Монгол улс 1996 онд хамгийн анхны бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийж байсан түүхтэй.

Донорыг амьд, амьгүй гэж хоёр ангилан үздэг. Амьд донор нь гэр бүлийн төрсөн ах, эгч, дүү аав ээж нь  сайн дурын үндсэн дээр элэг, бөөрөө хандивладаг. Амьгүй донор нь тархины үхэлтэй нь оношлогдсон тохиолдолд гэр бүлийн зөвшөөрлөөр эд, эрхтэнийг нь шилжүүлэн суулгадаг.

Манай улсад 2018 онд Донорын тухай хуулийг шинэчлэн баталж хэрэгжиж эхэлснээр амьгүй донор илрүүлж буй эрүүл мэндийн байгууллагын тоо, тохиолдлын тоо тогтвортой өсөж эхэлсэн. Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагаа өргөжин хөгжиж олон хүний амь насыг аврах, амьдралын чанарыг сайжруулах болсон билээ. Өнөөдрийн байдлаар Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 342 хүнд бөөр, 239 хүнд элэг, 32 хүнд ясны чөмөг үүдэл эс, Хавдар судлалын үндэсний төвд 128 хүнд элэг шилжүүлэн суулгах эмчилгээг тус тус амжилттай хийгээд байна. Үүнээс 26 тархины үхэлтэй донороос 39  хүнд бөөр, 25 хүнд элэг шилжүүлэн суулгах эмчилгээг хийж 64 хүнд амьдрал бэлэглээд байна.

Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай иргэдийн хүлээлгийн жагсаалтад бүртгүүлсэн иргэдийн тоо 1000 даваад байна. Хүлээлгийн жагсаалтад байгаа иргэдийн амьдралын чанарыг сайжруулахын тулд тархины үхэлтэй донорын тоог нэмэгдүүлэх нь чухал юм.

Related Posts

Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын албан хаагчдад сургалт зохион байгууллаа.

Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын албан хаагчдад сургалт зохион байгууллаа.

Тус төвийн ЭЭЭШСҮАЗА-наас өнөөдөр / 3 дугаар сарын 15 / Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын албан хаагчдад танхим болон цахимаар сургалт...

Зүрх шилжүүлэн суулгах үндэсний багтай уулзлаа

Зүрх шилжүүлэн суулгах үндэсний багтай уулзлаа

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”-ын 2.2.11-д заасан Эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний төв байгуулах ажлын хүрээнд УГТЭ,...

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн ээлжит хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн ээлжит хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ээлжит хэлэлцүүлэг 01 дүгээр сарын 30-ны өдөр Төрийн ордны...

Цэс

  • Зорилго, Чиг үүрэг
  • Албаны танилцуулга
  • Эрхтэн шилжүүлэн суулгах багууд
  • Хууль, Эрх Зүй
  • Гадаад Харилцаа
  • Истанбулын Тунхаглал

Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Тө

  • Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг
  • Хавдар Судлалын Үндэсний Төв
  • Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Тө

ХОЛБОО БАРИХ

Монгол Улс, Улаанбаатар хот-210648, Ш/Х-187,
Сүхбаатар Дүүрэг, 1-р хороо,
Энхтайвны гудамж-13Б.

И-Мэйл: admin@hdc.gov.mn
Харилцах утас: 976-70110891

Даваа-Баасан: 08.30-17.30
Бямба, Ням: Амрана
Цайны цаг: 12.30-13.30

БИДНИЙ ТУХАЙ

  • Зорилго, Чиг үүрэг
  • Албаны танилцуулга
  • Эрхтэн шилжүүлэн суулгах багууд
  • Холбоо барих

БУСАД ЦЭС

  • Гадаад Харилцаа
  • Истанбулын Тунхаглал
  • Хууль, Эрх Зүй

© 2021 Mongolian organ transplantation organization

No Result
View All Result
  • Бидний тухай
    • Зорилго, Чиг үүрэг
    • Албаны танилцуулга
    • Эрхтэн шилжүүлэн суулгах багууд
  • Мэдлэг, мэдээлэл
  • Хууль, Эрх Зүй
  • Гадаад Харилцаа
  • Истанбулын Тунхаглал
  • Донор болох

© 2021 Mongolian organ transplantation organization