БНТУ-ын Истанбул хотноо “Тархины үхэлтэй донорын илрүүлэг, менежмент” сэдэвт сургалт 12 сарын 11-15-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Сургалтыг Европын холбооны эмч мэргэжилтнүүд удирдан явуулж байгаа бөгөөд сургалтын явцад эмнэлэг дээр гардан үйлдэл дадлага хийх, жижиг бүлгээр ажиллан онолын мэдлэгээ баталгаажуулах юм.
Манай улсаас ГССҮТ, УГТЭ-ийн тархины үхэл тодорхойлох багийн төлөөлөл уг сургалтад оролцон мэдлэг чадвараа нэмэгдүүлж байна.