Saving lives together
Даваа, 6 сар 16, 2025
No Result
View All Result
  • EnglishEnglish
  • Бидний тухай
    • Зорилго, Чиг үүрэг
    • Албаны танилцуулга
    • Эрхтэн шилжүүлэн суулгах багууд
  • Мэдлэг, мэдээлэл
    Азийн эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгийн 18-р их хурал

    Азийн эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгийн 18-р их хурал

    Азийн Эрхтэн шилжүүлэн суулгалтын долоо хоног 2023 олон улсын хурал болж байна

    Азийн Эрхтэн шилжүүлэн суулгалтын долоо хоног 2023 олон улсын хурал болж байна

    Цуврал хичээл зохион байгуулж байна

    Цуврал хичээл зохион байгуулж байна

    Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах багуудын тусламж, үйлчилгээний гүйцэтгэл, үр дүнд үнэлгээ хийж байна

    Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах багуудын тусламж, үйлчилгээний гүйцэтгэл, үр дүнд үнэлгээ хийж байна

    Эрхтэн шилжүүлэн суулгалтын VIII хурал болон “Тархины үхэл тодорхойлох баг чадавхижуулах сургалт боллоо

    Эрхтэн шилжүүлэн суулгалтын VIII хурал болон “Тархины үхэл тодорхойлох баг чадавхижуулах сургалт боллоо

    Trending Tags

    • Мэдлэг
    • Ярилцлага
  • Хууль, Эрх Зүй
  • Гадаад Харилцаа
  • Истанбулын Тунхаглал
  • Донор болох
Home Арга Хэмжээ

“БӨӨР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ 300“ дахь мэс заслыг амжилттай хийлээ

“БӨӨР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ 300“ дахь мэс заслыг амжилттай хийлээ
Share on FacebookShare on Twitter

Дэлхийн мэс заслын хамгийн өндөр технологид тооцогдох Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хамт олон амжилттай нутагшуулж, энэ сарын 08-ны өдөр бөөр шилжүүлэн суулгах 300 дахь мэс заслыг амжилттай хийлээ. Эдгээр 300 мэс заслын 45 нь амьгүй буюу тархины үхэлтэй донороос хийгдсэн билээ. Энэ нь тус эмчилгээний 15%-ийг эзэлж байна.

Эртхэн шилжүүлэн суулгана гэдэг нь мэс заслын болон бусад өвчлөлүүд дотроо хамгийн их ур чадвар шаардсан технологи. Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын цаана эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг, лаборатори, дүрс оношилгоо гээд маш олон салбарын эмч нар илүү их ажиллах шаардлага үүсч, төдий чинээ багийн эмч ажилчдын мэдлэг, чадвар дээшилж, салбарын хөгжил мэдэгдэхүйц дээшилдэг. Бөөр шилжүүлэн суулгах мэс заслаас улбаалан бид элэг шилжүүлэн суулгах, цусны үүдэл эс, ясны чөмөг шилжүүлэн суулгах, нүдний эвэрлэг шилжүүлэн суулгах гэх мэт маш олон ажилбар, мэс заслыг амжилттай хийж байна.

Аливаа улс оронд эрхтэн шилжүүлэн суулгах ажилбар, мэс засал, эмчилгээ нь маш өндөр өртгөөр хийгддэг. Харин манай улсын хувьд ЭМДЕГ-аас тодорхой үнэлгээг хийлгээд иргэддээ энэ төрлийн мэс заслыг харьцангуй хямд өртгөөр хийж байна. Эртхэн шилжүүлэн суулгах мэс засал, эмчилгээг ЭМД-аас тодорхой хувиар хөнгөлдөг. Өөрөөр хэлбэл даатгуулагч 25 хувийг, ЭМД-ийн сангаас үлдсэн 75 хувийг төлдөг. Хэрэв даатгуулагч нь группт юм уу, өндөр насны тэтгэвэрт гарсан буюу улсаас даатгал нь төлөгддөг хүн байвал 100 хувь ЭМД-ын сангаас буюу улсаас үнэ төлбөргүй хийдэг.

Related Posts

“ДОНОР ТАНД БАЯРЛАЛАА” талархалын өдөрлөг боллоо

“ДОНОР ТАНД БАЯРЛАЛАА” талархалын өдөрлөг боллоо

ЭМХТ-ийн ЭЭЭШСҮАЗА , “Мөнхөд цохилох зүрх” ТББ хамтран “Донор танд баярлалаа” талархалын өдөрлөгийг анх удаа зохион байгуулж байна. Өдөрлөгөөр бусдад...

Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын албан хаагчдад сургалт зохион байгууллаа.

Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын албан хаагчдад сургалт зохион байгууллаа.

Тус төвийн ЭЭЭШСҮАЗА-наас өнөөдөр / 3 дугаар сарын 15 / Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын албан хаагчдад танхим болон цахимаар сургалт...

Зүрх шилжүүлэн суулгах үндэсний багтай уулзлаа

Зүрх шилжүүлэн суулгах үндэсний багтай уулзлаа

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”-ын 2.2.11-д заасан Эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний төв байгуулах ажлын хүрээнд УГТЭ,...

Next Post
“Тархины үхэл тодорхойлох багийг чадавхжуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа

“Тархины үхэл тодорхойлох багийг чадавхжуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа

Цэс

  • Зорилго, Чиг үүрэг
  • Албаны танилцуулга
  • Эрхтэн шилжүүлэн суулгах багууд
  • Хууль, Эрх Зүй
  • Гадаад Харилцаа
  • Истанбулын Тунхаглал

Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Тө

  • Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг
  • Хавдар Судлалын Үндэсний Төв
  • Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Тө

ХОЛБОО БАРИХ

Монгол Улс, Улаанбаатар хот-210648, Ш/Х-187,
Сүхбаатар Дүүрэг, 1-р хороо,
Энхтайвны гудамж-13Б.

И-Мэйл: admin@hdc.gov.mn
Харилцах утас: 976-70110891

Даваа-Баасан: 08.30-17.30
Бямба, Ням: Амрана
Цайны цаг: 12.30-13.30

БИДНИЙ ТУХАЙ

  • Зорилго, Чиг үүрэг
  • Албаны танилцуулга
  • Эрхтэн шилжүүлэн суулгах багууд
  • Холбоо барих

БУСАД ЦЭС

  • Гадаад Харилцаа
  • Истанбулын Тунхаглал
  • Хууль, Эрх Зүй

© 2021 Mongolian organ transplantation organization

No Result
View All Result
  • Бидний тухай
    • Зорилго, Чиг үүрэг
    • Албаны танилцуулга
    • Эрхтэн шилжүүлэн суулгах багууд
  • Мэдлэг, мэдээлэл
  • Хууль, Эрх Зүй
  • Гадаад Харилцаа
  • Истанбулын Тунхаглал
  • Донор болох

© 2021 Mongolian organ transplantation organization