Тус төвийн Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба нь улсын хэмжээнд эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хянах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг билээ.
Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын 2022 оны А/877 тоот тушаалын дагуу дэмжлэгт хяналтыг 10 дугаар сарын 24 – 28-ний өдрүүдэд эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа явуулж буй нийт 11 эрүүл мэндийн байгууллагын 14 багийн ахлагч, эмч, мэргэжилтнүүдийг оролцуулан батлагдсан удирдамж, асуумж, хуваарийн дагуу хийж гүйцэтгэлээ.
Тус дэмжлэгт хяналтаар 2022 онд хийж гүйцэтгэсэн үйл ажиллагаа, тэдгээрийн үр дүнд хяналт хийж, 2023 онд хийх үйл ажиллагааны төлөвлөгөө болон цаашид хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааг ярилцаж санал, зөвлөгөө өгч ажиллав.